| | USD/MNT 0₮

УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭД 1169 ХҮҮХЭД ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

Улсын хэмжээнд томуу томуу төст өвчний дэгдэлт их байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлж буйгаар улсын эмнэлгүүдэд өнөөдрийн байдлаар 1169 хүүхэд ханиад болон хатгалгаа өвчин гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна.

Энэ нь нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 89,9 хувийг эзэлж байна гэсэн үг юм. Сургууль, цэцэрлэг хөл хориотой байгаа энэ үед хүүхдүүд ийнхүү ханиадаар хүндэрч эмнэлэгт хэвтэж байгаа эцэг эх, асран хамгаалагч нарын асаргаа сувилгаатай шууд холбоотой гэдгийг мэргэжлийн эмч нар тайлбарлаж байна.

Тиймээс гэрийн нөхцөл хүүхдүүдийнхээ дархлааг сайн дэмжих, аминдэмтэй хоол хүнс байнга өгөх, гадуур дагуулж явахгүй байхыг анхааруулж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлж буйгаар улсын эмнэлгүүдэд өнөөдрийн байдлаар 1169 хүүхэд ханиад болон хатгалгаа өвчин гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.