| | USD/MNT 0₮

ДЭМБ-ААС КОРОНАВИРҮСТЭЙ ХОЛБООТОЙ ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

  • Олон нийтийн газраар үйлчлүүлэх, нийтийн тээвэрт зорчихдоо үргэлж бээлий өмсөх хэрэгтэй. Учир нь “2019-n CoV” вирус нь хүрэлцэх замаар халддаг байж болзошгүй.
  • Хэрэв та олон нийтийн газар бээлийгээ тайлж хооллох шаардлагатай болсон эсвэл хэн нэгэнтэй гар барьсан тохиолдолд яаж ч загатнаж байсан гараа угаалгүйгээр нүүр, нүд, хамраа нухаж болохгүй. Гараа угаахдаа сайтар савандаж, бүлээн усаар зайлж, хатаасныхаа дараа бээлийгээ өмс. Аль болох бусадтай гар барихаас зайлсхийж, мэндчилэх хэлбэрээр мэндлээрэй.
  • Амны маскыг тогтмол сольж, бээлий зэрэг гадуур өмсдөг бусад хувцсыг тогтмол угааж ариутгах. Ямар ч тохиолдолд чийгтэй хувцас өмсөж явж болохгүй.
  • Ихэнх амны маск нь дээд тал нь 1-2 цагийн хугацаанд зүүж хэрэглэхэд зориулагдсан байдаг. Маскыг удаан хугацаанд хэрэглэх нь хамгийн муу үр дүнтэй. Учир нь гадуур хувцас, куртик, хүзүүний ороолтын дотор талд зүүсэн амны масктай чигээрээ дулаан газарт ороход муухай үнэртэж байгааг та анзаарсан байх. Энэ бол таны амнаас гарч буй эвгүй үнэр юм. Энэ мэт орчин нь вирус үржих таатай орчин болдог.
  • Гэрийн нөхцөлд ариун цэврийн өрөө болон гал тогоон дахь бүх алчуурыг тогтмол ариутгах, эсвэл гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор шинэ алчуур хэрэглэх.  Харин оффисын нөхцөлд аль болох нэг удаагийн цаасан алчуур, хатаагч зэргийг хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь хэдий та тогтмол гараа угааж байгаа ч цэвэр алчуураар арчихгүй байх нь элдэв нян, бактери дамжих эрсдэл болдог. Мөн гарын алчуурыг долоо хоногт хоёр удаа угааж, сайтар хатаах зүйтэй. Учир нь чийгтэй алчуур нь олон төрлийн томуу, томуу төст өвчний вирус үржих таатай орчин болдог.
  • Хаалга онгойлгохдоо аль болох гараараа барихгүй байхыг хичээгээрэй. Хаалганы бариул дээр маш их вирус, нян наалдсан байдаг учир дээр дурдсанчлан бээлий өмсөхийг зөвлөж байна. Хаалганы бариулыг тогтмол ариутгагч бодисоор угааж, цэвэрлэн, сайтар хатааж байхыг зөвлөх хэрэгтэй. Үүнтэй ижлээр шатны бариул, гар утас, зурагтын удирдлага, компьютерын хулгана, гар зэрэг гараар барьдаг бүхнийг тогтмол ариутгахыг шаардлагатай.
  • Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идээрэй. Хамгийн гол нь хүүхдүүддээ хүний уусан аяганаас уухгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх ёстой. “2019-nCoV” вирусийн дэгдэлт намжих хүртэл нэг тавагнаас хуваалцан иддэг Ази хоолноос татгалзахыг зөвлөж байна. Мөн халдварт өвчин дэгдсэн үед ресторанаар үйлчлүүлэхээс аль болох зайлсхийж гэртээ хооллохыг зөвлөж байна.
  • Вирусийн эх үүсвэрийг эрдэмтэд тогтоох хүртэл аль ч тохиолдолд ямар ч амьд амьтан, загас зэргийг хэсэгтээ худалдан авахаас зайлсхийгээрэй.
  • Гэр болон албан тасалгааны цонх, хаалгыг нээж агаар сэлгэц хийж байх. Учир нь вирус агаарын сэлгэлт сайтай нөхцөлд үржиж чаддаггүй. Гэсэн ч гадаа хэт хүйтэн байгаа тохиолдолд өрөөний температурыг хэвийн хэмжээнээс доогуур болтол цонхоо удаан нээлттэй байлгаж болохгүй.
  • Эцэст нь, хэрэв та халуурч байгаа, эсвэл өвчний шинж тэмдэг илэрсэн гэр бүлийн гишүүнээ асарч байгаа тохиолдолд түүнтэй ойр байх бүрдээ үргэлж амны маск зүүх шаардлагатай. Мөн өвчтэй хүний амны маскийг солихдоо нэг удаагийн резинэн бээлий өмсөж, аль алийг нь сайтар битүүмжилсэн байдалтайгаар даруй хаях хэрэгтэй. Өөрийгөө хамгаалахын тулд аль болох хоолойтой, урт ханцуйтай зүйл өмсөх нь зүйтэй. Гэрийнхээ бүх хэсэгт тогтмол ариутгал хийх шаардлагатай гэсэн зөвлөмжүүдийг өгчээ.

 

Хэрэв та халуурч байгаа, эсвэл өвчний шинж тэмдэг илэрсэн гэр бүлийн гишүүнээ асарч байгаа тохиолдолд түүнтэй ойр байх бүрдээ үргэлж амны маск зүүх шаардлагатай. Мөн өвчтэй хүний амны маскийг солихдоо нэг удаагийн резинэн бээлий өмсөж, аль алийг нь сайтар битүүмжилсэн байдалтайгаар даруй хаях хэрэгтэй. Өөрийгөө хамгаалахын тулд аль болох хоолойтой, урт ханцуйтай зүйл өмсөх нь зүйтэй. Гэрийнхээ бүх хэсэгт тогтмол ариутгал хийх шаардлагатай гэсэн зөвлөмжүүдийг өгчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.