| | USD/MNT 0₮

ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛЬД АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮС НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаальд ажиллаж байсан хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Замын-Үүдэд иргэн Б нь ажил хийхээр очсон юм байна.

Гэвч тэнд гаалийн байцаагч, мөн гаалийн инженер хийдэг байсан гэх хоёр залуу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн зодож амийг нь хохироожээ. Ар гэрийнхэн нь тэнд байгаа бөгөөд өнгөрсөн баасан гарагт талийгаачийг нутаглуулжээ.

Харин хэрэгт сэжиглэгдэж байгаа хоёр этгээдийг цагдан хорьж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Дээрх хоёр этгээдийн нэг нь өмнө нь хорих ял эдэлж байжээ. Харин албаны эх сурвалжийн хэлж буйгаар дээрх хүмүүс гаальд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүмүүс байсан. Тэд ахуйн хүрээнд архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээллийг өглөө. 

Замын-Үүд дэхь гаалийн ажилтнууд согтуурсан үедээ хүний амь хөнөөжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (22)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.