| | USD/MNT 0₮
Дөнгөж сая "Ноёд" группын ерөнхийлөгч Г.Буяндорж авлигачин прокурорыг илчилж, авлига хахууль нэхсэн гэх 58 хуудас баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэн өглөө. Тухайлбал, түүнийг таван удаа 409 хоног хорьж, 16 удаа шүүж 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан хэмээн мэдэгдлээ. Тэрбээр "Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд, Ж.Сандагсүрэн, Э.Халиун нар зохион байгуулалттайгаар бүлэглэж, "Ноёд" группийн охин компани болох “Ноёд констракшн”-г дээрэмдэж авсан. Үүний уршгаар би сүүлийн есөн жилийн турш хуулийн байгууллагаар шалгагдсан. Гэсэн хэдий ч шүүхээс хэргийг минь цагаатгасан учраас энэхүү гомдлыг Төрийн тэргүүндээ уламжилж байна.
Прокурорууд дуучин Ариунаагийн нөхөр, Ноёд группын Г.Буяндоржоос 100 мянган ам.доллар нэхжээ