| | USD/MNT 0₮

25 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ПРОКУРОРУУДЫГ ИЛЧИЛНЭ

Өнөө өглөө 09.30 цагт Төрийн ордонд нэг иргэн мэдээлэл хийж, авлигачин прокурорыг нэр ус албан тушаалтай нь зарлаж, ноцтой баримтуудыг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэж өгөхөөр болжээ.

Тодруулбал, нэр бүхий прокурорууд 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан талаар баримт дэлгэх юм байна. Эдгээр прокурорууд нийлж бүлэглэж байгаад 25 тэрбум төгрөгийг дээрэмдсэнийг илчилсэн гэх. 

Дээрх иргэний хувьд ноцтой асуудлыг ил гаргаж, олон нийтэд дэлгэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ авлига албан тушаалын хэргийг ЕТГ-ын дарга З.Энхболд дэнслэх үү.

Хэргийг З.Энхболд шүүж, гэмт этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой юм болов уу гэсэн ойлголт олон нийтийн дунд бий болов.

Өнөө өглөө 09.30 цагт Төрийн ордонд нэг иргэн мэдээлэл хийж, авлигачин прокурорыг нэр ус албан тушаалтай нь зарлаж, ноцтой баримтуудыг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэж өгөхөөр болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (22)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.