| | USD/MNT 0₮

Сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавьж, нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хязгаарлажээ

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг энэ сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2, 20.3 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчаар татжээ. Улмаар Монгол Улсын хилээр гарах, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг өнөөдөр хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Тодруулбал, ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг хилээр гарахыг хязгаарлаж, нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хязгаарлажээ. Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элссэн гэх заалтаар яллагдагчаар татсан байгаа ажээ. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.