| | USD/MNT 0₮

Элсэлтийн ерөнхий шалгалтын 2023 оны цахим бүртгэл өнөөдөр эхэллээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын 2023 оны цахим бүртгэл өнөөдөр 10.00 цагт эхэлсэн. Улмаар дөрөвдүгээр сарын 04-ний 18.00 цаг хүртэл бүртгэл үргэлжлээд дуусна.  Боловсролын үнэлгийн төвөөс хийсэн мэдээллээр "Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 34117 шалгуулагч байна. Үүний 54 хувь буюу 18 мянган нь орон нутагт, үлдсэн нь Улаанбаатар хотод харьяалалтай байгаа ажээ. 

Мөн өмнөх оны төгсөгчид нэмэгдсэнээр нийт 40 орчим мянган суралцагч ЭЕШ өгөх урьдчилсан тооцооллыг гаргасан байна. Энэ жилийн ЭЕШ-ыг зохион байгуулахад хэд хэдэн онцлог шинж байгааг албаны эх сурвалж дурдлаа. Тодруулбал, ЭЕШ-ыг жилд хоёр удаа буюу зургаа болон арванхоёрдугаар саруудад зохион байгуулна.  ЭЕШ-ын статистик мэдээ, үр дүнгийн мэдээллийг BI системд байршуулна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх шалгалтын дүн оноог дүйцүүлэх, Монгол, англи, орос хэлийг сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавар, Уншиж ойлгох, зөв бичгийн, үндэсний бичгээр унших болон найруулан бичих чадвар тус бүрийг 25 хувиар тооцсон босго оноотой байх юм.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.