| | USD/MNT 0₮

О.Мөнхжин нарын цагдан хорионы шүүх хурлыг даваа гарагт хийхээр болжээ

Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг өнгөрсөн Лхагва гарагт баривчлан Хорих 461 дүгээр ангид саатуулсан байгаа. Тэднийг 48 цагийн хугацаатайгаар саатуулсан бөгөөд уг хугацаа өчигдөр дуусч байгаа тул үргэлжлүүлэн цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлээд байгаа юм. Тэгвэл цагдан хорих саналыг шүүхээр өнөөдөр хэлэлцээгүй аж. Учир нь эл шүүх хурлын шүүгч нь өөр шүүх хуралдаантай давхцаж ажлын цаг дууссан байна. Иймээс О.Мөнхжин нарыг сэжигтнээр баривчлах зөвшөөрлийг 72 цагаар сунгажээ. Харин цагдан хорих прокурорын хүсэлтийг ирэх Даваа гарагт хэлэлцэх юм байна. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.