| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, А.Адъяасүрэн нарын “бүрэн эрхийг түдгэлзүүлэх“ саналыг ойрын хугацаанд оруулж ирнэ

Нүүрсний хулгайн хэргийг олон нийтийн анхаарлыг татсан хэвээрээ байна. Өнгөрсөн оны сүүлээр өндрийг авсан тус асуудалд улс төрийн өндөр албан тушаалтай 17 хүнийг холбогдуулан шалгаж байгаа юм. Тэгвэл эдгээрээс нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах асуудлыг прокурорыг байгууллагаас УИХ-ын даргад тун удахгүй оруулж ирэх бололтой. Тодруулбал, нийт зургаан гишүүний асуудал нүүрстэй холбоотойгоор хөндөнө. Үүнээс УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, А.Адъяасүрэн дөрвийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг тун ойрын хугацаанд оруулж ирэх магадлалтай байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан эдгээр хүмүүст хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын дээрх саналыг өнөөдөр /2023.02.03/ шүүх хэлэлцэж, түүнд хилийн хориг тавих эсэхийг шийдэх юм.

Эх сурвалж: UBN.MN

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.