| | USD/MNT 0₮

Д.Ганбат:АН-ын түүхэнд шинэ хуудас нээгдсэн, төөрч яваа гишүүдээ нэгтгэж ажиллана

Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшсэн болон саналаа өгсөн гишүүддээ талархал илэрхийлье. Ардчилсан намын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж байна. Манай нам дараа дараагийнхаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох бэлтгэлээ хангах нэн шаардлагатай байна. 2023 онд болох маш чухал улс төрийн үйл явцууд биднийг хүлээж байна. Юу юунаас илүү эдийн засгаа хөгжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэх шаардлагатай. Үндэсний хэмжээний хоёр том намын нэг болох АН нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, сөрөг хүчний байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байгаа юм. Намайг намын дарга болгохоор сонгосон намынхаа гишүүдэд баярлалаа. Намынхаа шилжилтийн үеийг туулж, хувийн өмчийг, баялаг бүтээгч болох дундаж давхаргыг бүтээх ажилдаа шамдан орно. Саналын эрхтэй 153 мянган гишүүн санал хураалтад оролцлоо. Үүнээс надад саналаа өгсөн 79 мянган гишүүндээ талархал илэрхийлье. Шаардлагатай нөхцөл байдал намайг сонгож байна. УИХ-д хоёр болон түүнээс дээш сонгогдсон АН-ын цөөн гишүүдийн нэг нь би. Намайг сайн ажиллаарай гэдэг үндэслэлээр саналаа өгсөн болов уу гэж бодож байна. Бид зөв сайн зорилготой байж болно. Гадна, дотно байгаа төөрөгдөж байгаа гишүүдээ цэгцэлж, нэгдэж ажиллана. Юу юунаас илүү дутагдаад байгаа сөрөг хүчний бодлогыг хэрэгжүүлнэ. Эв нэгдлийг сахиж ажиллахыг уриалж байна" гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.