| | USD/MNT 0₮

Т.ДОРЖХАНД: Өөрсөддөө эрх мэдэл олгох зорилгоор ҮНДСЭН ХУУЛИЙГ өөрчлөх нь буруу

"Хамтдаа өөрчилье" аяныг эхлүүлж буй талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө.

     Тэрбээр "Нэг жилийн өмнө өөрсдөө өрчил, чадахгүй бол тар гээд жагсаж байсан. Түүнээс хойш бүтэн жилийн хугацаа өнгөрлөө. Гэтэл өнөөдөр өөрчилж чадсангүй. Тиймээс хамтдаа өөрчилье.

Том хулгайнуудын ард төр байна. Төр маш гүнгий гацсан байна. Энэ гацааг гаргахгүй юм бол цаашаа хөгжил байхгүй. Бид хулгай, авлигалаа дийлэхгүй юм байна. Ийм учраас тогтолцооны өөрчлөлийг хийе хэмээн 100 мянган залуучуудын гарын үсгийг зуглуулаад УИХ-д өргөн барьж байсан. Хулгай ярьсаар байгаад амьдрал дуусах нь ээ. Нэг талд, үндсээр нь өөрчилчихье гэсэн өвөө нар гараад ирлээ. Энэ бол буруу. Харин ХҮН нам болон залуучуудын зүгээс нэг л зүйлийг хүсэж байгаа. Хулгай, авлигалыг өөрчлөөд өгөөч ээ. Монголдоо амьдрах боломжийг бий болгоод өгөөч хэмээн хүсэж буй. Өөрсөддөө эрх мэдэл олгох зорилгоор үндсэн хуулийг өөрчлөх нь буруу. УИХ,ЗГ, засаглаж байсан хүмүүс болохгүй байна. "Хамтдаа өөрчилье" аян яг эндээс эхэлж байна. Бид есөн дүүрэг, 21 аймгаар явна. УИХ-ын гишүүн, ХҮН намын даргын хувьд сонингоо тараагаад, иргэддээ мэдээлэл өгөөд явна. Ард иргэддээ тэнцвэртэй мэдээллийг өгөхийг тулд энэхүү аяныг эхлүүлж байна" гэлээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.