| | USD/MNT 0₮

Хорих 407-р ангийн 80 гаруй эмэгтэй хүмүүжигч ЭРҮҮЛ МЭНДИЙН туслалцаа авч чадахгүй байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудад хүний нөөцийн дутагдал, ажиллах хүчний хомсдол ихээр үүсэх болжээ. Улсдаа ганцхан байдаг 407 дугаар нээлттэй, хаалттай эмэгтэйчүүдийн хорих ангид эмч, сувилагчийн ажлын байрны дутагдал үүссэнээс болж 80 хүмүүжигчид эмчийн үзлэгт хамрагдаж чадахгүй, өвчтэй хүмүүжигч нар хүндхэн байгаа аж.

Тэдэнд эрүүл мэндийн тусламж нэн шаардлагатай болоод багагүй хугацаа өнгөрсөн байна. Тус хорих ангид нэг сувилагчид 80-100 хүмүүжигч ногдож, үзлэг, эмчилгээнд хамрагддаг байдал нь хүний нөөцийн дутагдалд орох гол шалтгаан болсон байна.

Учир нь хорих ангид ажилладаг эмч, сувилагч нар хүнд нөхцөлд ажилдаг төдийгүй ажлын ачаалал ихээс үүдэн цөөн тоогоор батлагдсан ажлын байранд тогтвортой ажиллах боловсон хүчин байдаггүй гэх.

Тиймээс тус хорих ангид тогтвор суурьшилтай ажиллах эмч, сувилагчийн сонгон шалгаруулалт зарлажээ. Учир нь эмэгтэйчүүдийн буюу 407-р хорих ангид одоогийн байдлаар жирэмсэн болон хавдартай, бага насны хүүхэдтэй гэх мэт эмчийн туслалцаа нэн шаардлагтай байгаа 80 хүмүүжигч байна. Төрийн тусгай албанд, цэргийн цолтойгоор зохих нэмэгдэлтэйгээр ажиллах боломжтой юм байна. Сонирхсон хүмүүс тус анги руу хандаарай.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.