| | USD/MNT 0₮

УХАНЬ ХОТООС АВЧИРСАН ОЮУТНУУДЫН АР ГЭРИЙНХЭН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖЭЭ

Засгийн газраас шийдвэр гаргаж Хятадын Ухань мужид тусгаарлагдсан байсан 31 иргэнээ өнөө өглөө онгоцоор авчирч, ХӨСҮТ-д тусгаарласан байгаа билээ.  Оюутнуудын хувьд тэндээ эмчийн үзлэг шинжилгээнд орсон бөгөөд одоо энд бас шинжилгээнд орж байгаа юм байна.

Засгийн газар шийдвэр гаргаж, МИАТ компани тусгай чиг үүргийн онгоц явуулж, өвчний голомтоос оюутнуудыг эх оронд нь авчирсанд тэдний ар гэрийнхэн баярлаж, талархал илэрхийлжээ.

Олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн “Хубэй мужийн Ухань хотын “Ухань” их сургуульд олон улсын харилцаа мэргэжлээр магистрт суралцаж байсан дүүг минь эх оронд нь авчирсан МИАТ компанийн хамт олонд талархлаа” гэж бичжээ.

Засгийн газар шийдвэр гаргаж, МИАТ компани тусгай чиг үүргийн онгоц явуулж, өвчний голомтоос оюутнуудыг эх оронд нь авчирсанд тэдний ар гэрийнхэн баярлаж, талархал илэрхийлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.