| | USD/MNT 0₮

ХӨСҮТ-Д 48 ХҮНИЙГ ТУСГААРЛАЖ, ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

ЭМЯ болон ХӨСҮТ-ээс ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнөө өглөө Ухань хотоос 31 иргэнээ авчирсан билээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Ухань хотоос ирсэн оюутнуудыг хүлээж авлаа. Тусгаарлах өрөө бэлэн үйлчлэх эмчлэх эмч нар томилогдсон. Нисэх бүрэлдэхүүний 17 хүн гээд нийт 48 хүнд эмчилгээ хийж үйлчилнэ.

ДЭМБ-ын зөвлөмжөөр эдгээр хүмүүсийг 14 хоног тусгаарлана. Вирүс оношлох оношлуур бэлэн байна. Килиникийн хувьд шинж тэмдэг гарч байгаа эсэхэд хянана. Хятад улсын хувьд энэ халдварыг гадагш алдахгүй тулд чармайн ажиллаж байна. Манай улс ч хариуцлагатай, онцгой анхаарч ажиллана” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Ухань хотоос ирсэн оюутнуудыг хүлээж авлаа. Тусгаарлах өрөө бэлэн үйлчлэх эмчлэх эмч нар томилогдсон. Нисэх бүрэлдэхүүний 17 хүн гээд нийт 48 хүнд эмчилгээ хийж үйлчилнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.