| | USD/MNT 0₮

Ухань хотоос 31 иргэнээ эсэн мэнд авчирч, ХӨСҮТ-д тусгаарлалаа

Дэлхий нийтийг хамарсан  халдварт Коронавирүсийн голомт болох Хятадын Ухань хотоос Монгол Улс 31 иргэнээ эсэн мэнд авчирлаа.

Тус улсаас иргэдээ татах хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт Хятадын талд гаргасан бол ийнхүү өчигдөр хүсэлтийг хүлээн авсан юм. Харин өнгөрсөн шөнө 00.00 цагийн үед МИАТ-ийн тусгай чиг үүргийн онгоц Уханийг зорьж, өнөө өглөө 10.00 цагт эх орондоо газардлаа.  Одоогоор Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, иргэдийг халдваргүйжүүлэх ажлыг хийж, тусгай автобус, машинаар 31 иргэнийг ХӨСҮТ рүү зөөвөрлөж байна. Тус төвд 14 хоногийн хугацаанд тусгаарлагдах бөгөөд энэ хугацаанд шаардлагатай гэсэн шинжилгээг хийж, эрүүл эсэхээ шалгуулсны дараа ар гэрийнхэнтэй нь уулзуулах юм байна.

Ямартаа ч Монгол Улс туурга тусгаар улс гэдгээ харуулж, үндэсний баялаг болох ард иргэдээ өвчний голомтоос эсэн мэнд авчирлаа. Энэхүү ажлыг зохион байгуулсан үндэсний авиа МИАТ компанийн хамт олон ч тусгай чиг үүргээ амжилттай биелүүлэв. Онгоцыг "МИАТ" компанийн нисгэгч Г.Баатарцогт даргалж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн баг хамт явсан байна.

Өнөө өглөө Ухань хотоос Монгол Улс 31 иргэнээ эсэн мэнд авчирлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.