| | USD/MNT 0₮

Э.Даваачимэг Монголын багийн анхны алтан медалийг авлаа

"Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг Красноярскийн тэмцээний хоёр дахь өдөр манай бөхчүүдээс анхны алтан медалийг авчирч төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр уржигдар Сербийн Дуня Лукич 10:0-ээр, шөвгийн наймд ОХУ-ын Дарья Герасимоваг 12:0-ээр, хагас шигшээд Светлана Липатоваг 3:2-оор, өнөөдөр шигшээ барилдаанд Беларусийн Юлия Писаренкаг 3:3-аар тус тус ялж түрүүллээ. Э.Даваачимэгийн хувьд Иван Ярыгиний тэмцээнээс иж бүрэн медалийн цуглуулгатай болж байна. Тэрбээр 2018 онд хүрэл, 2021 онд мөнгөн медаль хүртэж байсан.
Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.