| | USD/MNT 0₮

А.Шинэбаяр: С.Амарсайханы алдар нэр хүндэд халдсан хэмээн үзэж хилийн хориг тавьчихлаа

Шадар сайд С.Амарсайханы талаар өөрийн цахим хуудаснаа пост оруулсан сэтгүүлчид хилийн хориг тавьж, яллагдагчаар татсан байна. Ингээд сэтгүүлч Т.Шинэбаяртай ярилцлаа. 

Тэрбээр "Жил гаруйн өмнө бичсэн постын дагуу шалгагдаж явсаар өчигдөр шүүх хурлаар орлоо. Яг хэдийнэ өдөр ямар пост бичсэнийг би бол мэдэхгүй байна. Оросоос дамжуулсан хий хоолой барихыг эсэргүүцсэн. Шадар сайдын ах дүүтэй холбоотой Туулын бургасыг хядсан. Эхнэр нь улаан бүсээр дураараа чөлөөтэй орж гарсан асуудлыг Усан оргилуур барьсан асуудлыг эсэргүүцсэн. Бид нарын төлсөн татварын мөнгөөр хүүхэд нь гадаадад сурч байхад бидэнд яагаад ийм боломж олдохгүй, нэг айл давуу эрх эдлээд байгааг л шүүмжилж бичсэн. Энэ бүгд нь намайг эрүүгийн хуулиар яллах нөхцлийг бүрдүүлсэн юм шиг байгаа. Миний хувьд Үндсэн хуулиар олгогдсон үг үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн. Хүний алдар хүндэд халдсан гэдэг зүйл заалтаар шүүж хилийн хориг тавьчихлаа. Сошиал манаад сууж байдаг мануухайнуудыг шүүмжлэх ёстой. Шинэбаяр гэж хүнийг ялаар шийтгээд өгөөчээ гэсэн өргөдлийг гаргасан юм билээ. Юун гуяа гэдэг чинь дундуур нь гүйгээд ороод ирчихдэг. Шавар бурхан царайлчихсан нэг хүн. Над дээр таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Би өөрийн хаяг дээрээ намайг яллах юм бол АНУ аас оргонол хүснэ гэж бичсэн. Тэр дор скрийн шот хийгээд давтан гэмт хэрэг үйлдэж магадгүй гээд хилийн хориг тавилаа. Өчигдөр өмгөөлөгчгүй орлоо, хэргийн материалтайгаа танилцаагүй. Сошиалыг шоронжуулж байгаа хууль баталж байгаад харамсч байна" гэлээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.