| | USD/MNT 0₮

Ө.Уянга: Намайг ажлаас халах тушаал гарсан, гэхдээ тушаалаа гар дээрээ аваагүй байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянга ажлаасаа шалтгаангүй халагдсан тухайгаа өөрийн нүүр номдоо бичиж, олны анхаарлыг татсан. Тэрбээр "Ажлаасаа халагдчихлаа. ДБЭТ-ын хамт олондоо баярлалаа шалтгаангүй шахуу халагдлаа даа Мэргэжлийн хувьд шаардлага тавьж театрын ажил ургашгүй байгааг шүүмжлэх төдийд л халчихдаг болсон юм уу. Театр элгээрээ хэвтчихээд байгаа нь үнэн шүү дээ. Хувийн өс хонзонгоор ажлаа хийх байсан юм уу. Сайхан халагдлаа. Уг нь дуучных нь хувьд хүндэлдэг байсан юм" гэж бичсэн юм. Тэгвэл тэрбээр халагдах тушаалаа гар дээрээ аваагүй байгаа ажээ. Ингэхдээ “Ажлаас халах тушаал, тамга тэмдэгтэй албан бичгээ надад үзүүлсэн. Захиргааны тэр шийдвэрийг би өөрийн гар дээр аваагүй байна. Авмагцаа нийтэд мэдээллээ ил тод хүргэнэ. Долоо хоног харзная. Намайг халах тушаал гарсан нь үнэн” гэжээ. Гавьяат жүжигчин Ө.Уянга нь 2003 оноос хойш одоог хүртэл ДБЭТ-т дуулж байгаа дуучин юм.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.