Ч.ХҮРЭЛБААТАР:ХИЛИЙН БООМТУУДЫГ ХААСНААР ЭДИЙН ЗАСАГТ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ НӨЛӨӨЛӨЛ ҮЗҮҮЛНЭ
Коронавирүсийн тархалтаас болж хилийн боомтуудыг хэсэгчлэн хаах шийдвэрийг өнөөдөр гаргасан билээ.
Олон нийтийн зүгээс хил хаавал эдийн засаг хүндэрнэ хэмээн үзэж буй. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад “ДЭМБ-аас энэ вирүстэй холбоотой асуудлыг тодорхойлчихлоо. Аюулын өндөр эрсдэлтэй болчихлоо гэж зарласан.
Өнөөдөр Засгийн газар хуралдаад зарим хилийн боомтуудыг түр хааж хязгаарлах шийдвэр гаргасан. Ялангуяа БНХАУ-аас ирж байгаа гадаадын иргэдийг Монголынхоо хилээр оруулахгүй байх хязгаарлалтыг хийж байна. Энэ нь эргээд эдийн засагт тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлнэ.
Гэхдээ гол бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн явагдана. Хүмүүс өөрсдөө хиймэл эрсдэлийг бий болгохгүй байх ёстой. Барааны хөдөлгөөн дээр өөрчлөлт хязгаарлалт орохгүй. Харин коронавирүстэй холбогдуулан Хятадад 200 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон ” гэв.
Хилийн боомтуудыг хааснаар эдийн засагт тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлнэ