| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Монгол Улс гуравдугаар сарын 02-ныг хүртэл ХИЛЭЭ ХААНА

Коронавирүсийн халдварын тархалттай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдаж, хилээ хэсэгчлэн хаахаар шийдвэрлэсэн. Уг асуудлыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, 2020 оны гуравдугаар сарын 02-ныг хүртэл хилээ хаахаар шийдвэрлэжээ. Ингэснээр зорчигчдын орох, гарах урсгалыг хэсэгчлэн хязгаарлаж, харин нүүрсний тээвэрлэлт, хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн явагдах юм байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтоор буюу агаарын, төмөр замын, автозамын боомтуудаар Хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй бол Монгол иргэдээ хоёрдугаар сарын 06-ныг хүртэл боомтуудаар нэвтрүүлнэ. Үүнээс хойш гуравдугаар сарын 02-ныг хүртэл зөвхөн Буянт-Ухаа, Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

ЯГ ОДОО ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРИЙГ УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. УГ ШИЙДВЭРЭЭС ХАМААРЧ НАМРЫН ЧУУЛГАН ЗАВСАРЛАХ ЭСЭХ НЬ ШИЙДЭГДЭНЭ.

ШУУРХАЙ: Монгол Улс гуравдугаар сарын 01-ныг хүртэл ХИЛЭЭ ХААНА
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.