| | USD/MNT 0₮

БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ ҮНЭЭ НЭМСЭН ЭМИЙН САНГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛАХААР САЛБАРЫН ЯАМАНД НЬ ХАНДЖЭЭ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар талаар мэдээлэл хийлээ.

Тухайлбал, коронавирүсийн халдвартай холбогдуулан эм ханган нийлүүлэх байгууллагууд маск болон ариутгалын бодисын үнээ зохиомолоор нэмэгдүүлэн үнэ өсгөж байгаа асуудал ШӨТХГ-аас шалгалт хийж байгаа ажээ.

ШӨХТГ-аас “Эмийн сан, эмнэлгийн байгууллагад хяналт шалгалт явуулж байна. Зарим нэг эмийн сан бүтээгдэхүүн байсаар байтал зарахгүй байх, үнэ нэмж зарсан тохиолдол илэрсэн. Ийм зөрчил гаргасан байгууллагад хариуцлага тооцуулахаар ЭМЯ-нд хандсан. ЭМЯ тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгж хариуцлагатай хандах ёстой.

Монгол Улсад “Мөнхийн тун” компани ганцаараа маск үйлдвэрлэдэг. Тус компани 2014 оноос хойш маск үйлдвэрлэж байгаа ба бөөний үнэ нь 90 төгрөг байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногоос 150 төгрөг болгон нэмсэн байна. Тэгээд эмийн сангуудаар борлуулагдахаараа 300 төгрөгөөр борлуулдаг. Энэ асуудалд хяналт шалгалт явуулж байна” гэв.

 

“Эмийн сан, эмнэлгийн байгууллагад хяналт шалгалт явуулж байна. Зарим нэг эмийн сан бүтээгдэхүүн байсаар байтал зарахгүй байх, үнэ нэмж зарсан тохиолдол илэрсэн. Ийм зөрчил гаргасан байгууллагад хариуцлага тооцуулахаар ЭМЯ-нд хандсан. ЭМЯ тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгж хариуцлагатай хандах ёстой.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.