| | USD/MNT 0₮
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-2050" тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Үүний дараа Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийхэнд хандан мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Монгол Улс хилээ хэсэгчлэн хаана гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал, "Хилийг хэсэгчилсэн зохион байгуулалтаар буюу өндөржүүлсэн бэлэн байдлаар хязгаарлалт хийх шаардлага үүссэн. Нүүрсний тээвэрлэлт, хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвээр байна гэж ойлгож болно. Харин иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлана.
Үүнээс гадна дэлхийн улс орнууд Ухань хотод сурч ажиллаж байгаа хүмүүсээ эх орондоо буцаан татаж байгаа. Бид ч мөн адил энэ асуудал дээр ажиллаж байна. Оюутнуудаа татахаар зөвшилцөлд хүрсэн гэж ойлгож болно. Ирэхээр нь ХӨСҮТ-д тусгаарлан, оношлох болно" гэв.
ШУУД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛС ХИЛЭЭ ХЭСЭГЧЛЭН ХААНА.