| | USD/MNT 0₮

ХӨСҮТ-д сэжигтэй 16 иргэнийг тусгаарласан байна

ЭМЯ болон ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр “2020 нэгдүгээр сарын 30-нд 18 хүн тусгаарласан байсан. Үүнээс зургаан хүн гарч 12 хүн үлдсэн байгаа. Дөрвөн тохиолдол шинээр шалгагдаж байна.

Сэжигтэй тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 16 байна. ХӨСҮТ-ийн Ажлын хэсэг шуурхай хуралдаж, бэлэн байдлаа шалгаж баталгаажуулсан. Дөрвөн баг бэлэн байдалд ажиллаж байгаа.

Коронавирусын тухай сануулж хэлэхэд анх 1960 онд оношлоглож байсан. Үүсгэгдэж байгаа зүйл нь энгийн ханиаднаас эхлээд шинж тэмдэг нь явагддаг. Одоогоор энэ вирусийг дэлхий улс орнууд судалж байна.

2002 онд олж байсан SARS-ын вирүс сарьсан багваахайгаас гарч байсан. Аюултай бүс нутаг, бусад улс орноор шаардлагагүй тохиолдолд аялахгүй байхыг хүсье” гэлээ.

Өчигдрийн байдлаар 2465 зорчигч хилээр нэвтэрч, 463 тээврийн хэрэгсэл гарсан нь хэвийн үеийнхээс 4-5 дахин буурсан гэсэн үг.

Сэжигтэй тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 16 байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.