Өчигдөр хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авах боломжтой иргэдийн гар утсанд мессеж илгээсэн гэв
Иргэдийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүйг албаныхан мэдээлсэн. Тэгвэл өчигдөр хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авах боломжтой иргэдийн гар утсанд мессеж, илгээж мэдэгдсэн гэдгийг салбар яамнаас мэдээллээ. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр "3асгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор төлөвлөсөн. Хүн амын мэдээллийн санд бүртгэлтэй . Харин гар утсанд нь мессеж ирээгүй иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нийгмийн халамжийн нэгдсэн систем /ehalamj/, төрийн үйлчилгээний нэгдсэн систем /Е-Моngolia/-ийг ашиглан шалгах, мөн сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулах боломжтой. Хэрвээ танай өрхийн оноо босго шугамаас доогуур бол өмнө нь хүүхдийн мөнгө олгодог дансаараа тэтгэмжээ авна. Шинэ оны өмнө 1 сая 250 мянга орчим буюу бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгодог байсан. Шинэ он гарснаар нийт хүн амыг 91 хувь буюу 1 сая 138 мянган хүүхдэд тэтгэмж олгохоор болсон "Иргэдийн гар утсанд мессеж ирээгүй бол хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хассан эсвэл бүртгэлтэй гар утасны дугаар нь буруу байсан учраас мессеж очоогүй гэсэн үг" гэдэг тайлбарыг өглөө.
Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцон 1367.0 тэрбум төгрөг баталсан. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс олгох юм.