| | USD/MNT 0₮
Тун удахгүй барилгын салбарт бүтээн байгуулалт өрнөж эхэлнэ. Ирэх хаврын хэрэгжих төсөл хөтөлбөрт улсдаа ганцхан гэж попордог үйлдвэр хэрхэн бэлдэв.
Үнэндээ бэлдэх нь битгий хэл үйлдвэрлэж чадахгүй нөхцөл байдалд хүрснээ олон нийтэд зарлаж чадахгүй дүлэгнэн суугаа. Өнгөрсөн хавар Дарханы замын бүтээн байгуулалтанд том саад болсон Хөтөлийн цемент шохойн үйлдвэр энэ жил ч гэсэн барилгын салбарт бөглөөс болох нь ойлгомжтой боллоо.
Л.Наранбаатар нэгэн үед улс төрийн шоу хийж улсынхаа цементийн хэрэглээг бүрэн хангаж чадна гэж амлаж, хэвлэлийн хурал зарлаад удалгүй дампуурсан. Төрөөс шидэгдэн очсон том хар чулуу нь өдгөө улсын үйлдвэр үйл ажиллагааг нь бүрэн зогсоосондоо хариуцлага хүлээгээ явна.
Манай улсад төрийн нэр барьж очоод хувийн эрх ашгийн төлөө ажиллаж хөлжиж аваад улсын эрх ашгийг уландаа гишгэдэг байдал хэтэрхий ил задгай. Тэдэнд хариуцлага үүрэх ухамсар битгий хэл дахиад дарга болох амбиц тулсан байдаг.
Одоо ирэх хавар Монгол улс даяараа цемент гуйлгачилна. Дотоодын нөөц бололтоо хувийн хэвшлээ нугачин дарсаны хор хохиролыг төр засаг биш бүтээн байгуулагчид эдлэх нь гашуун үнэн.
Гуйлга явсаар улс төрийн өнгө аяс орж, явандаа олон хэлэлцээрт улсаараа бууж өгөх боломж бүрджээ. Дотоодын томоохон үйлдвэрээ хувийн хэвшилд нээлттэй зарчмаар өгч, тэдэндээ хяналтаа тавиад үйлдвэрээ хөл дээр нь босгох төрийн зүтгэлтэн УИХ-ын танхимд байхгүй байна гэлтэй. Харин ч эсэргээр нь төрийн нэрийн өмнөөс гэх нэрэн дор тонон дээрэмдээд зугтаадаг.
Үүний цаана бүтээн байгуулалт зогсох аюултайг судлаачид, барилгын салбарынхан хэлээд ч нэмэргүй байна гэдгийг энд сануулах нь зүйтэй. Ирэх хавар улсаараа гуйлгачин болох уу. Эсэргээрээ улсын үйлдвэрээ зах зээлийн зарчмаар явуулж, үйлдвэрлэгчдээ дэмжих үү гэдэг сонголтын заагт иржээ.