| | USD/MNT 0₮
Коронавирүсийн голомт буюу БНХАУ-ын Ухань хотод байгаа 31 иргэнээ Монголын тал авахаар хүсэлтээ хүргүүлсэн байсан билээ.
Тэгвэл Хятадын тал манайхаас тавьсан хүсэлтийг хүлээн авсан байна. Ингэснээр Ухань хотноо сурч байгаа Монголын 31 иргэнг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрахаар болоод байна.
Тодруулбал, Монголоос тусгай үүргийн онгоц хоёрдугаар сарын 1-нд буюу маргааш нисэх боломжтойг Хятадын талаас дөнгөж сая мэдэгджээ.
Тус хотод Монголын 33 иргэн тусгаарлагдсан байгаа бөгөөд 31 нь эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байгаа юм. Ийнхүү МИАТ-ийн тусгай бэлтгэсэн онгоц, баг бүрэлдэхүүн маргааш Ухань мужийг зориход бэлэн байна.
Ухань хотод тусгаарлагдсан байгаа 31 иргэнээ маргааш авчрахаар боллоо.