| | USD/MNT 0₮

ТӨРИЙН ОРДОНД ХАР ЗАХ АЖИЛЛУУЛЖ, ҮНЭТ БҮТЭЭЛИЙГ ХАДААСААР ЦООЛУУЛСАН Ч.УЛААН САЙДАД ХАРИУЦЛАГА ТООЦ

Монголын төр засаг анх удаагаа Төрийнхөө ордонд сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдааг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан нь олон нийтийн шүүмжлэлийг их дагуулсан.

“Нарантуул -3” зах Төрийн ордонд нээгдэж, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэж, Төрийн ордон анх удаа наймаачдын хөлд дарагдаж, хар зах болон хувирсан юм.

Дэлхий нийтийг хамраад байгаа халдварт вирүсийн улмаас цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон байхад ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан дур мэдэн том толгой гаргаж, “олон сарын өмнөөс төлөвлөсөн байсан” хэмээн худалдаа эрхлэгчдийг Төрийн ордонд нэг өдөр “тухлах” зөвшөөрөл олгосон байгаа.

Уг нь коронавирүсийн улмаас дэлхий нийтэд хөл хорио тогтоож, манай Засгийн газраас ч сургууль цэцэрлэгийг хаах ёстой шийдвэр гаргачихаад маргааш нь Төрийн ордонд түмнийг бужигнуулсан байдаг.

Цаг үеэ мэдрээгүй энэ худалдаа олны шүүмжлэл дагуулахаас гадна Төрийн ордон дотор “хэрэг” тарьсан байгаа юм.

Тухайлбал, өөрсдийнхөө наймааг зарах гэсэн худалдаачид Төрийн ордны хананд хадаас зоож, бараагаа өлгөсөн явдал юм. Гэтэл Төрийн ордны гол үзмэрүүдийн нэг болох “Эх орон” бүтээлийг нь цоо хатгаж, хадаас зоож хувцасны өлгүүр хийсэнд эгдүүцэгсэд олон байв.

Энэхүү 20 м урттай бүтээлийг 1986 онд Монголын 10 гаруй гобелен урлагчид улсын захиалгаар бүтээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, үнэт ховор үзмэрт нь үндэсний худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид юм мэдэхгүйгээс болж дур зоргоороо хадаас зоосон байгаа юм.

Тиймээс худалдаачдад хадаас зоолгож, наймаа хийх эрх олгосон салбарын сайд Ч.Улаан та өөрийнхөө хар толгойгоор хариуцлага хүлээх ёстой юм бишүү.

 

 

Монголын төр засаг анх удаагаа Төрийнхөө ордонд сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдааг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан нь олон нийтийн шүүмжлэлийг их дагуулсан.
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.