| | USD/MNT 0₮

ӨНӨӨДӨР ҮАБЗ ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ХУРАЛДАНА

 
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр 12.00 цагт цаг үеийн асуудлаар яаралтай хуралдахаар болжээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Давосын Эдийн засгийн чуулганд оролцоод, Норвеги улсад айлчаад өнөөдөр эх орондоо ирж байгаа юм. 
 
Дэлхий нийтэд тархаад байгаа Коронавирүсийн тархалт өндөр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 213 хүн нас барж, 9000 гаруй хүн өвчилж, 15 мянга гаруй хүн халдвар авсан байх магадлалтай байна. Тиймээс ДЭМБ-аас онц байдал зарлах шийдвэр гаргаад байгаа бөгөөд Монгол Улсад одоогоор коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч сэжигтэй 50 тохиолдол бүртгэгдснээс 14-т нь шинжилгээ хийсэн байгаа юм. 
 
Харин уг вирүсийн тархалт, нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр УОК хуралдаж энэ жил цагаан сарыг гэр бүлийнхээ хүрээнд цомхон тэмдэглэх, мөн олон нийтийг хамарсан болон Төрийн золголт хийхийг хориглож, бөх барилдуулахгүй байх шийдвэрийг гаргасан билээ.
 
Түүнчлэн сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийг түр хугацаагаар хаах, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглох зэрэг шийдвэрүүдийг гаргасан бөгөөд ирэх гуравдугаар сарын 02 хүртэл хөл хорио цээрийн дэглэмтэй байх юм. 
 
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр 12.00 цагт цаг үеийн асуудлаар яаралтай хуралдахаар болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (125)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.