| | USD/MNT 0₮
Монгол Улс амны хаалтын хомсдолд орж магадгүй байна. Маск үйлдвэрлэдэг ганцхан үндэсний үйлдвэр байгаа бөгөөд ачаалал нь хоёр дахин нэмэгдсэн байна. Маскны нийлүүлэлт байхгүй, эрэлт нэмэгдсэн учраас нэг удаагийн маскны олдоц байхгүй байна. ОХУ-аас нэг удаагийн маск оруулж ирж, зарын дагуу хүргэлтээр зарж байгаа бөгөөд нэг ширхгийг нь 600 төгрөгөөр зарж боодол нь 30 мянгаар зарж байх жишээний.
Ер нь манай улс гэлтгүй Хятад улс ч өөрөө маскны хомсдолд орсон байгаа талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр мэдээлэв.
Тэрбээр “Бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Монгол Улсад 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор 14 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна. Халдвараас урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. ХӨСҮТ болон ДЭМБ-тай хамтарч Япон улсаас эхний ээлжийн оношлуур авсан учраас оношид эргэлзэх шаардлагагүй.
Одоогоор манай улс халдварын өндөр эрсдэлтэй орны тоонд орж байна. Халуурсан, толгой эргэсэн гэх мэт зовуурьтай бол шууд тусгаарлаж байгаа. Монгол Улс нэг маскны үйлдвэртэй бөгөөд энэ үйлдвэр нь Хэбэй мужаас түүхий эдээ авдаг. Одоогоор түүхий эдийн нөөц дутагдалтай байгаа ч боломжоороо үйлдвэрлэж худалдаалж байгаа.
Хятад улс өөрөө маскны хомсдолд орсон. Гэхдээ жижиг дунд үйлдвэрлэлийнхэн маск хийж байгаа. ДЭМБ-аас бидэнд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсад нэн шаардлагатай зүйлсэд дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцана. Монгол Улсын Засгийн газар эхний ээлжинд 100 мянган иргэнийг хамгаалах хэрэгслийг төсвийн хөрөнгөөр шийдсэн” гэв.
Бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Монгол Улсад 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор 14 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна. Халдвараас урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. ХӨСҮТ болон ДЭМБ-тай хамтарч Япон улсаас эхний ээлжийн оношлуур авсан учраас оношид эргэлзэх шаардлагагүй.