| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдсэн. Харин уг шийдвэрийг батлах тогтоолын төсөл нэгдсэн хуралдаан дээр унаж, дахин санал хураасан юм. Ингээд 88.1 хувийн саналаар түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Энэ талаар Н.Номтойбаяр гишүүн өөрийн твиттер хуудаснаа өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна. Тодруулбал, "Өөрөө өргөдлөө өгөөд явъя гэхэд төрийн байгуулалтаар дэмжлээ. Тэгснээ өдрийн 65 хувиар унасан түдгэлзүүлэх саналаа сая горимдож, дахин санал хураагаад дэмжчихлээ. Өөрөөр хэлбэл бүр биш түр чөлөө өгч нэрээ цэвэрлэвэл буцаад ир гэсэн шийдвэр. Олны дургүйцэл нөлөөлсөн бололтой" хэмээн онцолжээ.
Н.Номтойбаяр: Чөлөө өгч нэрээ цэвэрлэвэл буцаад ир гэсэн шийдвэр гарав. Олны дургүйцэл нөлөөлсөн бололтой