| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Н.НОМТОЙБАЯР ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгсөн. Уг өргөдлийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь буюу 78.6 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн юм. Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүнийг чөлөөлөх саналыг батлах тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хуралдаан 54.7 хувийн ирцтэйгээр үргэлжилж, 83.3 хувийн саналаар үдээс өмнөх хуралдааны саналыг хүчингүйд тооцож дахин тогтоол батлах тухай санал хураалт явууллаа. Ингээд тогтоолын төслийг бүхэлд нь батлах саналын томъёоллоор санал хураахад 42 гишүүн оролцсоноос 37 гишүүний буюу 88.1 хувийн саналаар дэмжигдлээ. Ингээд Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм. 

ШУУРХАЙ: Н.НОМТОЙБАЯР ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.