| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан билээ.
Өнөөдөр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцэж намын бүлгийн 65 гишүүний 30 нь түдгэлзүүлэх нь зөв гэсэн шийдвэрийг гаргасан юм.
Тэгвэл дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хороогоор түүний гаргасан хүсэлтийг хэлэлцэж, 78,6 хувиар дэмжсэн байна.
Харин одоо Хуульзүйн байнгын хороогоор хүсэлтийг нь хэлэлцээд дараа нь УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм байна. Ирэх долоо хоногт чуулган завсарлах тул ийнхүү асуудлыг даруй шийдвэрлэхээр шийджээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан билээ.