| | USD/MNT 0₮
ҮСХ-ны дарга Б.Батдавааг гэр бүлийнх хүний хамт хуулийн байгууллага шалгаж байгаа. Мөн гэрээс нь их хэмжээний ам.доллар олдсон гэх мэдээлэл ч гараад байсан юм. Тэгвэл энэ талаар түүнээс өөрөөс нь тодруулахад "АТГ-аас намайг шалгаж байгаа асуудал байхгүй. Худлаа ташаа мэдээлэл байна. Төрийн өндөр албан хаагч намайг гүтгэхийг хүлээн зөвшөөрнө. Өнгөрсөн зун болсон явдал бол гэвэл бид хоёрын нэр дээр ямар нэгэн эзэмшлийн нүүрсний компани байхгүй. Гүйцэтгэх удирдлагаар ажилладаг. Нүүрс алга болсонтой холбоотой хяналт шалгалтын ажил явагдсан. Төрийн өндөр албан хаагч учраас нэр хүндэд халдаж байна. Би зөрчил гаргаагүй, ямар нэгэн алдаа гаргаагүй.
Тээврийн компанийн эзэмшигч биш гүйцэтгэх удирдлагаар ажилладаг. Олон компанийг шалгаад гэмт этгээдүүдийг олж хэрэг нь шүүхэд шилжсэн гэж ойлгосон. Гэрээс олдсон гэх 250 мянган ам.доллар бол их мөнгө бишээ. Тухайн үед валютын ханш олдохгүй байсан хадгаламжаасаа мөнгө аваад шилжүүлж солиулах гэж байсан мөнгө юм. Бэлнээр хадгалж байсан. Эх үүсвэр нь тодорхой учраас хурааж аваад буцаагаад өгсөн. Төгрөгийн хадгаламжаа доллар болгох гэж байсан манай эхнэрийн мөнгө.
Монголбанкны ерөнхийлөгч болно гэсэн нь худлаа мэдээлэл. Би ҮСХ-ны даргаар ажиллаж байна. Үүнд хийх ажил их байна. Монголбанкны ерөнхийлөгч өөрийнхөө ажлыг хийж байгаа" гэлээ.