| | USD/MNT 0₮
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгийг хэрхэн олгох талаар журам батлах байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулжээ. Дашрамд дуулгахад энэ жилээс эхлэн хүүхдийн 100,000 төгрөгийг нийт хүүхдийн 91 хувьд нь олгохоор болсон бөгөөд ямар өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгох тухай журмыг боловсруулахаар ХНХЯ-наас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг архи, согтууруулах ундааны зүйл болон тамхинд нь зарцуулахгүй байх зохицуулалтыг хийхээр болжээ.