| | USD/MNT 0₮
Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ гэлээ. Буцаан олголтод 2022 оны 10-12 дугаар сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг нэгдүгээр сарын 11-ний 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн баримтын дүн хамаарна. Мөн иргэд буцаан олголтоороо татвараа төлөх боломжтой байна. Түүнчлэн НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 18-нд болох ажээ.