| | USD/MNT 0₮
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин Ипотекийн зээлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр" УИХ-аас цар тахлын хуулийг 2020 оны дөрөвдүгээр сард баталсан. Энэхүү хуулийн дагуу Монголбанк, Монголын Ипотекийн корпораци, арилжааны банкнуудаас ипотекийн зээлийг нийт таван удаа хойшлуулсан. Хамгийн сүүлийн төлбөр хойшлуулалтад нийт 63 мянган зээлдэгч хамрагдсан. Цар тахлын хууль 2023 оны нэгдүгээр сард дуусвар болж байгаатай холбогдуулан зээлийн эргэн төлөлт хэвийн болох юм. Ингэснээр сар бүр 40 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдэнэ. Энэ хэмжээгээр цаашид ипотекийн зээлийг санхүүжүүлж, үргэлжлүүлэх боломж бүрдэж байгаа. Өнгөрсөн онд Монголбанк банкны эх үүсвэрээр нийт 730 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 780 орчим зээлдэгчид олгосон. 2023 онд УИХ-ын тогтоолоор Ипотекийн хөтөлбөрийг энэ оны эхний хагас гэхэд Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд Монголбанк Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамтай ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрхэн тасралтгүй байдлыг нь хангаж шилжүүлэх талаар ярилцаж байна" гэв.