| | USD/MNT 0₮

Л.МӨНХТҮШИГ:МОНГОЛДОО ИРЭХЭЭР 100 ГАРУЙ ОЮУТАН ЭРЭЭН ХОТЫН КОНСУЛД ХАНДААД БАЙНА

Улсын онцгой комисс хуралдаж дууслаа. Хуралд ЭМЯ болон Зам тээвэр хөгжлийн яам, ГХЯ болон холбогдох албаныхан оролцлоо.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг гадаад дахь нөхцөл байдал болон Ухань хотод байгаа оюутнуудыг авчрах талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "ГХЯ-ны хувьд эхний ээлжинд Ухань хотод байгаа оюутнуудаа авахаар бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна. Хятадын талд албан ёсоор мэдэгдсэн байгаа. Одоогоор хариу хүлээж байна. Өнөөдрийн байдлаар Ухань хотоос 56 улс иргэнээ татах хүсэлтээ тавьсан нислэгийн зөвшөөрлөө хүлээгээд байж байна. Манай улс нислэгийн зөвшөөрөл гармагц Монголоос онгоц илгээх нислэгийн баг бэлэн болсон байна.

Мөн хилийн боомтод хязгаарлалтын онцгой горим хэрэгжүүлэх асуудлыг БНХАУ-тай дипломат харилцаагаар зохицуулахаар ажиллаж байгаа.

Вирүсийн халдвар ихээр гарч байгаа учир БНХАУ-ын бусад хотод сурч, ажиллаж буй иргэд эх орондоо ирэхээр Консулын газарт хандсан. Тодруулбал, хил нээгдснээс хойш 1000 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байгаа. Хөххот болон Эрээний Консулын газраас тусламж дэмжлэг үзүүлээд явж байна. Одоогоор 100 гаруй хүн Эрээн хотын Консулын газарт хандаад байна.

БНХАУ-ын Ардын Засгийн газартай хэлэлцэж, зөвшилцвөл автобусаар иргэдээ авчрах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Гадаадад амьдарч буй иргэдийг бүртгэлжүүлж, халдварын тухай мэдээллийг цаг тухайд нь өгч байгаа. БНХАУ-аас ирэх бүлэг жуулчдын визийг зогсоосон" гэв.

ГХЯ-ны хувьд эхний ээлжинд Ухань хотод байгаа оюутнуудаа авахаар бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна. Хятадын талд албан ёсоор мэдэгдсэн байгаа. Одоогоор хариу хүлээж байна. Өнөөдрийн байдлаар Ухань хотоос 56 улс иргэнээ татах хүсэлтээ тавьсан нислэгийн зөвшөөрлөө хүлээгээд байж байна. Манай улс нислэгийн зөвшөөрөл гармагц Монголоос онгоц илгээх нислэгийн баг бэлэн болсон байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.