| | USD/MNT 0₮
"MЭК" судалгааны байгууллага хүнсний үнийн өсөлтийн харьцуулсан дүнгээ танилцууллаа.
2022 оны нэгдүгээр сарын 3-наас 2023 оны нэгдүгээр сарын 2-ны хооронд буюу өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүнсний бүтээгдхүүний суурь үнэ 13,5 хувиар өсжээ. Тухайлбал, өнгөрсөн жилийн энэ үед 1 талх 2069 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр үнэ нь 2599 төгрөг болж өсөөд байна. Ерөнхий дүнгээр харвал 44 мянган төгрөгөөр авдаг байсан хүнсээ 50 мянган төгрөгөөр авдаг болжээ.