| | USD/MNT 0₮
0-16 насны бүх хүүхдэд улсаас сар бүр 100 мянган төгрөг олгож байгаа. Энэ мөнгийг цаашид үргэлжлүүлэн олгохоор болсон бөгөөд нийт хүүхдийн 91 хувьд олгоно гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, хүүхдийн мөнгөний хүсэлтийг "И-Баримт"-аар хүлээн авах нь амжилтгүй болж байгаа учир нь хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд нь олгох болсонтой холбоотой тул энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгөний талаарх асуудал орно. Түүний дараа тодорхой болно гэдгийг эх сурвалж хэллээ.
Мөн хүүхдийн мөнгийг тусгай картаар олгож магадгүй. Тус карт нь архи, тамхины худалдан авалтыг уншихгүй байхаар судалж байгаа юм байна. Шийдвэр ЗГ-ын хурлаар баталгаажина.