| | USD/MNT 0₮
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг шүүх хурал гурван өдөр нууцын зэрэглэлтэй үргэлжилж, өнөөдөр шүүх шийдвэрээ гаргалаа.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Хэргийн тухайд гэвэл Н.Золжаргал нь Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээгээр мөнгө шилжүүлсэн хэмээн үзэж буй.
Мөн Н.Золжаргал нь банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутган шалгаж эхэлсэн билээ.