| | USD/MNT 0₮
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг үе шаттайгаар хойшлуулаад байсан. Ингэхдээ хүү хуримтлуулж тооцохгүй байх зохицуулалт хийсэн юм. Тэгвэл өчигдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд хойшлуулсан зээлээ төлж эхэллээ.
Өнгөрсөн хугацаанд нийт 5 удаагийн шийдвэрээр 3,5 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг хойшлуулжээ. Өнөөдөр 65 мянган зээлдэгчийн 68,3 хувь нь сард 200-600 мянган төгрөг төлж эхлээд байна.