| | USD/MNT 0₮

УДАА ДАРАА ЯЛ ШИЙТГЭЛ ЭДЭЛЖ БАЙСАН ЭТГЭЭД ГЭРТЭЭ ХАР ТАМХИ ХАДГАЛЖ БАЙЖЭЭ

Удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдийн гэрээс хар тамхи олджээ. Тодруулбал, Эрүүгийн Цагдаагийн Албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өнгөрсөн шөнө буюу 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан Б-гийн гэрт гэнэтийн үзлэг, шалгалт хийх явцад түүний гэрээс 0.3 гр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан Метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хадгалж байсныг олж илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад Б нь О, Т нараас мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис худалдан авсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд О, Т нарын гэрт явуулсан нэгжлэгийн үед 21 гр орчим цагаан өнгийн нунтаг бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхэд ашигладаг тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгслүүдийг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авчээ. Энэхүү хэргийг Хар тамхитай тэмцэх газартай хамтран холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.

УДАА ДАРАА ЯЛ ШИЙТГЭЛ ЭДЭЛЖ БАЙСАН ЭТГЭЭД ГЭРТЭЭ МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН БОДИС ХАДГАЛЖ БАЙЖЭЭ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.