| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимоор хуралдлаа. Уг асуудалтай холбогдуулан МАН-ын бүлэг завсарлага авлаа. Энэ талаар Н.Номтойбаяр гишүүн хэлэхдээ "Өчигдөр Хяналтын ерөнхий хороогоор намайг намаас гаргах шийдвэр гарч байгааг танилцуулсан. Уг шийдвэртэй санал нэг байна. Маргалдаж, өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Яалт ч үгүй намын дүрэмд заасан зүйл заалтыг би зөрчсөн. Журмын нөхдөөсөө уучлал хүсье.
Хоёрдугаарт, миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганаар хэлэлцэгдэж байгаад МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа. Учир нь санал хураалт нууц явагдсан. Ер нь энэ асуудал энэ сарын 12-ны хэвлэлийн хуралтай шууд холбоотой. Намайг мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан, саад учруулсан гэж үзсэн тул үг яриандаа туйлын хянамгай байхгүй бол болохгүй нь. Сая гаргасан хоёр санал нь хоорондоо зөрчилдсөн. Би өөрийн хүсэлтээр өргөдлөө өгнө. Надад ямар нэгэн шахалт ирээгүй. Ирэх үндэслэл ч байхгүй боллоо. Нам бус гишүүн боллоо шүү дээ. Намайг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгтэн болгох ажиллагаа явагдаж байна. Чөлөөлөгдөнө гэдэг бол УИХ-аас явна гэсэн үг. Энэ бол маш хүнд шийдвэр юм" хэмээн онцоллоо.
ШУУД: Н.Номтойбаярын бүрэн эрхийн асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авлаа