| | USD/MNT 0₮

ЦАГААН САРЫН БАЯРТ ЗОРИУЛСАН БӨХИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг чиглэл өгч яг одоо Төрийн ордонд онцгой комисс хуралдах гэж байна.

Хуралдаанаар төрийн золголт, нутгийн золгуут, байгууллагын золголт, олныг хамарсан цагаан сар хийхийг хязгаарлах, бөхийн барилдаан зохион байгуулахгүй байх зөвлөмж гаргахаар бэлтгэж байгаа юм байна. Одоо тэр зөвлөмжөө комиссын хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргах ажээ.

Дашрамд дуулгахад, цагаан сарын баярт зориулж анх 1963 оноос эхэлсэн бөхийн барилдаан энэ жил өнжихөөр болж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг чиглэл өгч яг одоо Төрийн ордонд онцгой комисс хуралдах гэж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.