| | USD/MNT 0₮

"Нэхмэлийн шар"-ын айлууд түрээсийн байранд амьдарч байна

 

Хан-Уул дүүргийн II хороонд хэрэгжиж буй "Нэхмэлийн шар" байрыг дахин төлөвлөх ажил зогсоход хүрсэн талаар тус төслийг хэрэгжүүлж буй компани, иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дахин төлөвлөлтийн төсөлд 2014 онд "Фүжи холдинг" ХХК сонгон шалгараад 2017 оныг хүртэл төслөө эхлүүлээгүй байна. Ингээд 2017 онд "Фүжи девелопмент" ХХК-нд хөрөнгө оруулж, Нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийг төсөлд оролцох хүсэлт тавьсан байна. Тус компанийн зүгээс 100 хувь хөрөнгө оруулалтаа хийж, гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлсэн аж.


Гэвч өнөөдрийн байдлаар Нэхмэлийн шарын найман барилгыг буулгаад эхний барилга 2019 оны гуравдугаар сард ашиглалтад орсон, хоёр дахь барилга 85 хувийн гүйцэтгэлтэй, гурав дахь барилгын ажил 20 хувьтай явж байгаа ч хөрөнгө мөнгө, хүмүүс хоорондын маргаанаас болж цаашид барилгын ажил үргэлжлэх боломжгүй болсон байна.


Дараагийн ээлжинд байрандаа орох 140 иргэн түрээсийн байранд амьдарч хэцүүхэн байгаа талаараа учирласан юм.


"Фүжи девелопмент" компанийн гүйцэтгэх захирал Д.Наранболд "Хан-Уул дүүргийн Нэхмэлийн шар найман барилгад дахин төлөвлөлтийн ажил эхлүүлсэн. Ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон энэ барилга дээр анх "Фүжи холдинг" ХХК төслийн батламжтай байдаг. Тус компанийн гүйцэтгэх захирал Энхсайхан өнгөрсөн баасан гарагаас эхлэн компанийн нэр төр, иргэдийн эрх ашгийг зөрчсөн гүтгэлгийн чанартай мэдээлэл хэвлэлээр цацаж байна.


"Фүжи холдинг" нь энэ төсөлд 2014 онд сонгогдон шалгараад, 2017 оныг хүртэл төслөө эхлүүлэхгүй явсан. Ингээд 2017 онд манай "Фүжи девелопмент" компанид санал тавьснаар бид “Фүжи констракшн групп” нэрээр 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд явж байна. "Фүжи холдинг" компани нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд манай компани болон оршин суугчдын нэр хүндэд халдаж байгаа тул хотын даргаас дахин төлөвлөлтийн батламжийн гэрээг "Фүжи холдинг"-оос манай компани руу шилжүүлэх хүсэлтээ явуулахаар болсон гэлээ.


Иргэдийн төлөөлөл "Дахин төлөвлөлтийн төслийг эхлэхэд л өөрсдийн эрх ашгийг хамгаалж ирсэн. Бид төсөл эхэлж байхад "Фүжи" компанийн захирал Энхсайханд итгэж дэмжсэн. Гэтэл энэ хүн зорилгоосоо ухарч өөрийн эрх ашгийн төлөө иргэдийн эрх ашгийг хөсөрдүүллээ.


Бид Энхсайхан захиралд итгээд л байраа чөлөөлөөд гарсан. Дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх гэж гурван жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд түрээсийн байр, нийтийн байшин, айлын хашаа түрээсэлж амьдарч байна.


Байрандаа орж чадахгүй, түрээсийн байраар айл айлаар хэсч амьдрах асуудалтай байна. Ялангуяа ахмадуудад үнэхээр хэцүү байгаа. Тиймээс байрыг маань хугацаанд нь ашиглалтад оруулж, уг ажлыг цаг хугацаанд нь дуусгаж өгөөч" гэв.


Иргэдийн хэлж буйгаар хэвийн үйл ажиллагаа нь явагдаж байсан барилгын ажлыг албаар зогсоож, улстөржүүлж дунд нь иргэдийг хохироож байгаагаагаа болихыг шаардав.

 

О.Гал 

 

 

Хан-Уул дүүргийн II хороонд хэрэгжиж буй "Нэхмэлийн шар" байрыг дахин төлөвлөх ажил зогсоход хүрсэн талаар тус төслийг хэрэгжүүлж буй компани, иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.