| | USD/MNT 0₮
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хуульзүйн байнгын хороо болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хамтран зохион байгуулсан Гэр бүлийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг өнгөрсөн аравдугаар сард хийсэн байгаа. Энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлахыг олон нийт ихэд хүлээж, хүлээлтийн байдалтай байна.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинээр тусгасан заалтууд:
Төрөөс гэр бүлийг хамгаалах, дэмжих
5.1.Төрөөс гэр бүлийн тогтвортой амьдралыг дэмжиж, хүүхэд, жирэмсэн болон хөхүүл, эсхүл бага насны хүүхэдтэй эмэгтэй, өрх толгойлсон бага насны хүүхэдтэй эрэгтэй, өндөр настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаална.
5.2.Төрөөс гэр бүлд дараахь дэмжлэг, хамгааллыг үзүүлнэ:
5.2.1.гэр бүлийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинг бүрдүүлэх;
5.2.2.гэр бүлийн орон байртай байх нөхцөлийг бүрдүүлэх;
5.2.3.иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх;
5.2.4.гэр бүлийн тогтвортой амьдралыг дэмжих;
5.2.5.гэр бүлийн гишүүдийг хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэх нөхцөлөөр хангах. заалтууд шинээр тусгагдсан байгаа ажээ.