| | USD/MNT 0₮

"Голомт"-ын Д.Баясгалан: Эрдэнэс Тавантолгой компаниас нүүрсийг хямд үнээр аваагүй, зах зээлийнх нь үнээр авсан

Тавантолгой Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээний талаар Бодь интернэшл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан мэдээлэл хийж байна. Тэрбээр “Бодь интернэшнл” групп нь Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам төслийг 2019 онд хэрэгжүүлэхдээ долоон жилийн өмнөх буюу 2013 оны төсвөөр эхлүүлж, гүйцэтгэсэн. Төслийн нийт өртөг нэг тэрбум 50 ам.доллар. Нийт зургаан багц ажил. Энд ярьж байгаа бүх зүйл баримтаар нотлогдоно.  Одоо төсөл 82 хувьтай явж байна. Гэхдээ өнөөдрийн үүссэн нөхцөл байдлаас болж, төмөр замын ажил бүрэн дуусахгүй байх эрсдэл бий. Хоёрт, бид "Эрдэнэс Тавантолгой" компаниас нүүрсийг хямд үнээр аваагүй, зах зээлийнх нь үнээр авсан” гэлээ.

Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.