| | USD/MNT 0₮

Б.Жаргалсайхан: Сүүлдээ усан нүдэлж мөөмөө хөхөх нь холгүй зураг авахуулаад бүүр даварлаа. Харьцгаа та нар

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан Төв талбайд 16 дахь хоногоо үргэлжилж буй жагсаалыг шүүмжлэн бичжээ.

Тэрээр: “Одоо сүүлдээ усан нүдэлж мөөмөө хөхөх нь холгүй зураг авахуулаад өнөөдүүл нь Укрианы дайнаас шархдаад амьтай голтой ирсэн байлдагч аятай уянгын халил, тэнгэрлэг оршихуйгаар шавж хөөргөөд утгаа алдлөө.

Гайхаад шагшраад байх юмгүй. Хорь хүрээгүй хөвгүүд арван тавны цагдаа нарын бууны амны өөдөөс хөдөө хээр хошуу дамжиж ядарсан ардад туслахаар адуу тууж, өлсөж цангаж, алуулж явсан шилийн сайн эрчүүдийн үр хойч ардчилсан нийгмийн төрийн хамгаалалтанд, түмний нүдэн дээр үстэй дээлтэй, эсгий нөмөрч хэд хоноо л биз. Хэсэг орилоо л биз.

Хонг-Конгийн жагсаалыг удирдсан Жошуа Вонг шиг барьж аваачаад буудчихсангүй. Хорьж цагдсангүй. Харин ч өдөр бүр төрийн сайдыг дуудаж гаргаж ирж загнаад эрхэлж байгаадаа баярлаарай.  Над шиг шулуухан хэлж чадахгүй ч санаа нийлж байгаа хүмүүс олон байгаа.

Дүрдээ хэтэрхий ороод хөөрөлдөөд байх хэрэггүй. Ер нь цэрэгт явж жаахан хатуужил сууцгаах хэрэгтэй шүү. Хулгайчуудтай тэмцэж байгаа засгийг ажлыг нь дуусгахгүй унагаах гэж оролдоод давраад байвал би зуу мянган залуус талбай дээр цуглуулж хулгайчуудтай, бас энэ хэтэрсэн галзуурлын чинь өөдөөс босно шүү!. Харьцгаа та нар” гэж өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Ярилцлага

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.