| | USD/MNT 0₮

ҮСХ: Сарын дундаж цалин 1 сая 573 мянган төгрөгт хүрсэн

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2022 оны эхний 11 сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. 2022 оны гуравдугаар улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1 сая 573 мянган төгрөг /1.573.1/ болж, өмнөх оны мөн үеэс 238.1 мянган төгрөг буюу 17.8 хувиар нэмэгджээ.  НДШ төлсөн ажиллагсдын 73.2 мянга буюу 9.7 хувь нь 420 хүртэлх мянган төгрөгийн цалинтай. Харин 66.2 мянга буюу 8.8 хувь нь 3 сая болон түүнээс дээш төгрөгийн цалин авч байгаа бол олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагсдын цалин хамгийн их буюу 4.5 сая төгрөг байна. Үүний дараагаар уул, уурхай олборлолтын салбар дахь ажилчдын цалин 3,8 саяар удаалж байгаа аж.

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.