| | USD/MNT 0₮
Дэлхий нийтийг цочроогоод байгаа Коронавирүсийн халдвараас Монгол Улс урьдчилан сэргийлэхийн тулд ЭМЯ болон онцгой, мэргэжлийн хяналтын байгууллага, хил гаалийн газрынхан албаны бэлэн байдалд ажиллаж байна.
Тухайлбал, мэргэжлийн хяналтын байцаагч нар хил дээр шуурхай ажиллаж байгаа ажээ.
МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар “Манайх бусад мэргэжлийн байгууллагуудтайгаа уялдаа холбоо сайтай ажиллаж байна. Вирүсээр өвчилж нас барсан хүний тоо нэмэгдэж байгаа учраас албаны бэлэн байдалтай хил дээр ачаалалтай ажиллаж байна. ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж ажиллаж байгаа.
Бид бүхэн хилээр орж ирж байгаа иргэдийн халууныг илрүүлэх шинжилгээ хийж, иргэдээс асуумж асууна. Мөн эрсдлийн үнэлгээ хийж байгаа. Иргэдэд сургалт сурталчилгаа хийж, өвчний голомттой нутаг руу зорчихгүй байх зөвлөгөө өгч байна” гэлээ.
Мэргэжлийн хяналтын байцаагч нар хил дээр албаны бэлэн байдалд ажиллаж байна.